Мартын 8-ыг хүмүүнлэг марксист орнууд тэмдэглэдэг

image Бидэнд цэргийн баяр хамаагүй харин Мартын 8 л хамаатай баяр. Цэргийн баяр бол бүх эрчүүдэд хамааралгүй. Эрчүүдийн баяр биш. Тэр байтугай цэрэгт 1 жил явж байсан хүмүүст ч одоо хамаагүй. Харин яг одоо цэргийн албанд хамааралтай ажиллаж бас цэргийн алба хааж буй хүмүүст л хамаатай. Цэргийн албыг хашиж буй эмэгтэй хүнд ч хамаатай. Тиймээс энэ бол эрчүүдийн баяр биш харин цэргийн эмэгтэйчүүдийн ч баяр мөн. Тиймээс хүүхдүүд нь аавдаа, оюутнууд нь эрэгтэй багшдаа, эхнэрүүд нь нөхөртөө бэлэг сэлт болоод ачаалал үүсгэж утга өгч хүндрүүлээд байх шаардлагагүй. Батлан хамгаалах салбарт хамаатай баяр. Харин Мартын 8 бол улс даяар тэмдэглэх баяр. Бид анх удаа социализмын үеэс л эхэлж Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж ирсэн. Түүнээс өмнө, ялангуяа бидний шүтдэг хаадууд олон эхнэртэй байсан. Социализмаас өмнөх Монголын нийгэм патриарх төвтэй байсан. Монголд ч гэлтгүй дэлхийн бүхий л улс оронд эрчүүд л дэлхийн төв байсаар ирсэн. Жендер, феминизм гэсэн нийгмийн онолууд болон хөдөлгөөнүүд дөнгөж саяхных. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхээс авахуулаад нийгмийн эрх саяхны л нээлт. 1950-иад он гэхэд Симон де Бовуар эмэгтэй хүнийг Хоёрдогч хүйстэн байхыг болиулахын төлөө судалгаа хийж тэмцсэн. Нийгэм зөвхөн эрчүүдээс биш эмэгтэйчүүдээс бас бүрддэг шүү дээ. Гэтэл 1950 он хүртэл эрчүүдэд л зориулагдсан мэт байв. Энэ түүхээс үүдэж Мартын 8-ийг орон даяар тэмдэглэх хэрэгтэй, харин цэргийн баярыг орон даяар тэмдэглэх шаардлагагүй.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5989

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%