БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу?

image

Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу?
Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна.
Английн сур: Энэ асуудал дээр Зөвлөлт Холбоот улс ямар байр суурьтай байна вэ?
Ю.Цэдэнбал: ЗХУ ч мөн адил манай байр суурийг хүлээн зөвшөөрч дэмжиж байгаа ба Хятадын зүгээс элдэв халдлага дайралт ирсэн тохиолдолд ЗХУ-ын баатарлаг улаан арми болон БНМАУ-ын зэвсэгт хүчин хатуу хариу барих болно.
Анлийн сур: Хятадын удирдагч Мао Зедун Монголыг Их Хятадын нэгэн муж хэмээж байна? Энэ тал дээр?
Ю.Цэдэнбал: Нэгэн цагт Хятад гүрэн бидний захиргаан дор захирагдаж байсан түүх бий. Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзлэж байснаас, эзлэгдэж байсан түүх байхгүй. уучлаарай
Английн сур: Дипломат үүднээс үзэхэд энэ асуудал хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр шийдэгдсэн мэт санагдах юм?
Ю.Цэдэнбал: Монголын газар нутгийг эзлэн тархаж, түүний хажуугаар тагнуул хйих зорилготой хэдэн зуун мянган ажилчин нэртэй тагнуулуудыг хөөх бол маш их нухацтай бодож байж шийдвэрлэсэн асуудал шүү дээ.
Анлийн сур: Танд баярллаа. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе.
Ю.Цэдэнбал: Танд ч баярллаа. Их Британы цог жавхлант хатан хаан Элизабетд болон түүний гэр бүл, ерөнхий сайд ноён Эдвард Хэтд Монголын ард түмний мэндийг дамжуулаарай. (1971 он: Цэдэнбал ба ХХ зууны Монгол ном-с 149-р тал)
post by Болдын Төрбат

Үндэсний эв нэгдэл

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%