Амьдралын 10 алтан дүрэм

image

Миний зохиосон амьдралын 10 дүрэм. 
1. Амьдрал өнгөгүй атлаа бүх зүйл ялгарч, өнгө өнгөөр харагддаг. Энэ бол гайхамшиг.
2. Эхнэр нөхөр хоёр хэзээч худлаа ярьдаггүй. Учир нь тэд үргэлж бие биенийхээ үнэнийг хэлдэг ба худал үгийг нэг нэгнээсээ хүсч байгаагаа ойлгодоггүй.
3. Худал зүйл гэж хэзээ ч байдаггүй. Тархиндаа дүрсэлсэн дүрслэл амьдрал дээр буух мөчийг худлаа ярилт гэнэ.
4. Нохойг юу хүсч байгааг чи өөрөө мэдэрдэг юм шиг царайлдаг. Үнэндээ яагаад баадаг, гасалдаг талаар чи юу ч мэдэхгүй.
5. Хүн болгон тархиндаа аль эрт бүх ажлаа амжуулцан байдаг учир, нэгэнт амжуулцан ажлаа хийхээс залхуурдаг. Учир нь тэр ажлын үр дүн түүнд тийм ч чухал биш.
6. Мөнгө бол өнгөлөн далдлалт. Учир нь хүн болгон чимх шорооны төлөө бизнес хийдэг. Чимх шорооноос гаргаж авдаггүй ганцхан зүйл бий. Тэр бол доллор.
7. Өөрөө биш бусад шиг сэтгэсэн үед л хүмүүс чамайг эрүүл гэж боддог. Өөрөө сэтгэж эхэлбэл хэзээний чи нийгмээс гадуурхагдаж, эрүүл бус сэтгэхүйтэй нэгэн болсон байх болно.
8. Номыг хүмүүс уншдаг ч гэсэн үнэндээ юу ч ойлгодоггүй. Учир нь номын хэдхэн хэсэг тархинд хадгалагдаж түүгээрээ өөрийн төсөөлөлийн номыг бичиж бусдад уншсан мэтээр ярьдагаа тэр бүр ойлгодоггүй.
9. Хүн бүр өөрийнхөө дур булаам хэсгийг хаана байгааг мэдэрдэг. Хүн болгон хоорондоо адилгүй тул дур булаам хэсгүүд нь ч гэсэн харилцан алилгүй далд газар байдаг.
10. Бусдад чамд мөнгө олоход чинь туслах боломж олгох тэр мөчид л чамд мөнгө орж ирдэг.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%