Эрнэст Хэмингвэйн зургаан үгтэй өгүүллэгүүд

image

Өнөө өглөө FM-р зохиолч Эрнэст Хэмингвэйн зургаан үгтэй өгүүллэгийг сонсоод интернэтээр хайж үзлээ. Яг энэ зохиолоос нь улбаалаад зургаан үгтэй зохиол бичдэг урсгал бий болж хөгжчсөн байдаг юм байна. Маш сонирхол татсан тул таалагдсан хэдийгээ орчууллаа. Юм бичдэг, унших сэтгэх сонирхолтой хүмүүст таалагдана байх...

* Хүүхдийн цусны бүлэг? Бараг л хүн.
* Бид үнсэлцсэн,тэр хайлсан. Шалны алчуур өгөөч?
* Би чиний ирээдүй байна хүү минь, битгий уйл!
* Цаг хугацааны машин ирээдүйд очжээ. Тэнд хэн ч алга.
* Ид, хүндэр, хурьц, инээ, уйл, үх.
* Бид хөнжилдөө хэвтэнэ. Хайрт минь худлаа ярьсаар.
* Адолф, чи хэзээ ч сайн уран бүтээлч болохгүй.
* Танил хоолой: "-утас андуурсан байна"
* Уучлаарай цэрэг эр минь, гутлыг хосоор нь л зарна!
* Шинэ генүүдэд илэрхийлэл хэрэгтэй. Билгийн нүд.
* Бохир өрөө. Банзалаа янзлав. Дараагийн үйлчлүүлэгч.
* Бэлгэвчийг нь цоолчихлоо. Тэр минийх.
* Сарнай цэцэг бариад орох гэтэл түлхүүр таарсангүй.
* Ганц шөнө. Гурван үг. Эргэж ирээгүй.
* Анхны ухамсартай робот: Намайг унтраачих!
* Би өөрийнхөө дэргэд зогсож байна. Хувилах машин ажиллаж байна.

"Нялх хүүхдийн бойтог зарна. Огт хэрэглээгүй" Эрнест Хэмингвэй

 

via Tumendemberel Belgutei

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%